Хариуцлагатай үйлчилгээ
Хэрэглэгчийн хувцсыг өөрийн өмч шиг хүндэтгэнэ.
Бидний тухай
Хүмүүс бидэнд зүгээр нэг хувцсаа өгдөггүй. Үнэ цэнтэй, хайртай, хэрэгтэй зүйлээ итгэж өгдөг. Тиймээс бидний ажил угааж индүүдэхээр дуусдаггүй — хувцас бүрийн ард байгаа хүний итгэлийг хамгаалахад байдаг.
ОКо байгуулагдсан цагаасаа нэг зарчмыг эрхэм болгосон: хувцас бүрийг хүндэтгэж, хүн бүрт найдвартай үйлчилгээ үзүүлэх.
Байгууллага өсөх тусам сайн хүмүүсээс хамааралтай ажиллах боломж багасдаг. Тиймээс бид үүрэг, стандарт, системээ тодорхой болгож байна. Хүн өөрчлөгдөж болно — ОКо-гийн үнэ цэнэ, үйлчилгээний чанар өөрчлөгдөх ёсгүй.
Хэрэглэгчийн итгэл дээр суурилсан, үйлчилгээний стандартаараа ялгардаг мэргэжлийн цэвэрлэгээний систем болох. Олон салбар, олон ажилтантай болсон ч чанар нь хэвээр байх байгууллага бүтээх.
Хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэж, хувцсыг аюулгүй, чанартай арчилж, итгэлтэй үйлчилгээгээр хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх.
Хандлага
Амжилтын үндэс нь тоног төхөөрөмж, технологи биш. Хамгийн чухал нь хувцсанд хандах хүний хандлага. Бидэнд орж ирж байгаа хувцас бүр хэн нэгний үнэ цэнтэй зүйл.
«10 хувцас дотор нэг хэцүү хувцас байдаг. Түүнийг олж таних гярхай бай.»
Амлалт
Хэрэглэгчийн хувцсыг өөрийн өмч шиг хүндэтгэнэ.
Хувцас бүрийг материал, өнгө, хийц, эрсдэлээр нь үнэлж ажиллана.
Амласан хугацаа, чанар, үйлчилгээгээ сахина.
Эрсдэлтэй хувцасны талаар үнэн зөв мэдээлэл өгч, зөвшөөрөлтэй ажиллана.
Үнэт зүйлс
Эдгээр нь хананд өлгөх үг биш — өдөр тутмын ажлын шалгуур. Бүгдийн суурь нь хариуцлага.
Өөрийн хувцсыг гандуулах, өнгө алдуулах, хиртэй үлдээхийг хүн хүсдэггүй. Хэрэглэгчийн хувцсанд ч яг тэр л хандлагаар хандана. Өөриймсөг сэтгэлтэй хүн хувцсыг эд зүйл гэж бус, хэн нэгний итгэл гэж хардаг.
Хувцас бүр өөр. Ямар материалтай, ямар толботой, хаана хиртэй, ямар эрсдэлтэй — эдгээрийг анзаарах чадвар шаардагдана. Заасан ажлыг хийхээс гадна харах ёстойгоо олж харна.
Нэг жижиг алдаа хэрэглэгчийн нүдэнд том асуудал болдог. Ажилтанд «жижигхэн л байна» гэж харагдах хир хэрэглэгчид «арилаагүй байна» гэж харагддаг. Нямбай байдал нь сэтгэл ханамжийг хамгаалж, хөдөлмөрийн чанарыг нэмэгдүүлдэг.
Ирэх цаг, явах цаг, хувцсанд хандах хандлага, өөрийн шийдвэр — бүгдэд хариуцлагатай байх. Чадахгүй зүйлээ үнэнээр хэлэх нь мөн хариуцлага. Харин чадна гэж хэлсэн бол хийж чаддаг байх нь мэргэжлийн ёс зүй.